Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны анхны хурал боллоо. Хурлыг ИТХ-ын дарга Ц.Ганболд удирдан Тэргүүлэгч Х.Батбаяр, Б.Наранцэцэг нар оролцов. Хурлаар доорх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж тогтоол гаргалаа.
1. Сумын ИТХ-ын 2015 оны ажлын төлөвлөгөө батлах тухай
2. Шагналд тодорхойлох тухай
3. Хөрөнгө актлах тухай
4. Сумын өмч хамгаалах зөвлөл шинэчлэн байгуулах тухай.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба