Just another WordPress site

Монгол уламжлалт соёл хурдан морь уяж сойн уралдуулах үйлсэд тогтмол амжилт үзүүлж, болзол хангасан Зоригт Гэрэлт-Од, Доржпүрэв Бунчин, Цэнддоо Банди, Түвшинжаргал Нямхүү, Иш Нэргүй, Жаргал Отгон нар “Сумын алдарт уяач” цол тэмдэг хүртлээ.  

Аймгийн Засаг захиргааны анхан шатны нэгж “Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд зарлагдсан болзолт уралдаанд шалгуур үзүүлэлтийг хангаж хөдөөгийн сумын “Тэргүүний баг”-аар Б.Ариунаа багийн Засаг даргатай Галуут баг шалгарлаа.

17 -р жарны тийн ялгуусан хэмээх модон морин жилийн алдартнуудаа сар шинийн босгон дээр битүүний өдөр шалгаруулж шагналыг нь гардуулж өглөө. Аймгийн сайн малчин Д.Давааням, Аймгийн тэргүүний ажилтан Ц.Ганболд, Аймгийн Засаг даргын жуухаар О.Цэцэгсүрэн, Б.Батчимэг, Ж,Отгонбаяр, С.Түвшинжаргал, Д.Энхтөмөр, Б.Ганбат, Сумын тэргүүний ажилтан Б.Болормаа, Сумын сайн малчин Г.Ганзориг, Ч.Гансүх, Ц.Болдбаяр,Сумын тэргүүний тариаланчаар Б.Баяраа, Сумын Алдарт уяачаар Ч.Баатарсүх, Ц.Цэнджав, Ж.Айлтгүй, Малд нүдтэй хүүхдээр А.Бат-Эрдэнэ нар шалгарлаа.

Хамт олноороо 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр шинэ оны анхны нарыг “Хөх нуур”-ын хөвөөнөөс 3 дахь жилдээ шинэ оны нарыг  угтлаа.

ОХУ-ын Өвөрбайгалын хязгаарын Борьзийн районы шинэ удирдлагууд хүрэлцэн ирж, ажил төрлийн уулзалт зохион байгууллаа.

Сумын соёлын төвийн бүжгийн багш Л.Гэрэлтуяа МУСТА цол тэмдэгээр шагнагдлаа.

Сумын хэсгийн төлөөлөгч Г.Болдоо ЦЕГ-ын 2014 оны аврага хэсгийн төлөөлөгч боллоо.

Сумын ” Үүлэн бор ” уяачдын холбоо шинэ жилийн баяраа тэмдэглэж, шилдэгүүдээ тодоруулж шагналыг нь гаруулж өглөө.

Албан байгууллага, аж ахуйн нэгж, Булгийн 4-ын айл өрхүүдийн нийтийн цэвэрлэгээг хийлгэлээ. Мөн ЗДТГ-ын гадна талбайд гоёлын мод суулгалаа.

Усны өдрөөр БОТХТ-аас албан байгууллагуудын дунд сагсан бөмбөг, 3-5 дугаар ангийн суралцагчдын дунд АХА тэмцээнийг тогоруухан клубын хүүхдүүдтэй хамтарч амжилттай зохион байгууллаа.