Just another WordPress site

Аймгийн хэмжээнд цэргийн бүртгэлийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл явуулж байгаа тул 18-50 насны иргэд та бүхэн Засаг даргын Тамгын газарт ирж бүртгүүлнэ үү.

Багийн Иргэд Нийтийн хурал 08 дугаар сарын 10-нд Дэлгэр баг, 08 дугаар сарын 11-нд Цагаанчулуут, 08 дугаар сарын 12-нд Галуут баг тус тус хуралдахаар товлогдлоо.  

Дорнод аймгийн Чулуунхороот сумын ЗДТГ-аас Засаг даргын 2017 оны А/41 дугаар захирамжийн дагуу дараах зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг 2017-06-19-ны өдрөөс 2017-06-23-ны 09:30 минут хүртэл оролцогчдыг бүртгэж. 2017-06-23-ны 10:00 цагт тус байгууллагын хурлын танхимд нээлттэй зохион байгуулагдана. Оролцогчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлэнэ: Үүнд  1.иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 2.дэнчин төлсөн баримт 3.дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн […]

2017 оны 05-р сарын 18-ны өдөр багийн иргэдийн нийтийн хуралдааныг амжилттай зохион байгууллаа. Хуралдаанд сумын Засаг дарга, ЗДТГ-н албан хаагчид, Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төвийн албан хаагчид тус тус оролцон иргэдэд мэдээлэл өгсөн. Мөн багийн дотоод асуудлаа хэлэлцэж үдшийн цэнгүүн, хөгжөөнт тэмцээнүүд зохион байгуулагдлаа.

Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин тогтвортой хөгжлийн тасаг, Нийгмийн хөгжлийн тасаг, Дэлгэр багийн Засаг дарга нарын үйл ажиллагааг иргэдэд сурталчилах ажлын хүрээнд Гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Уг тэмцээнд 5 баг оролцож авхаалж самбаагаа сорьсноос Галуут багийн 2 дугаар баг Тэргүүн байр, Засаг даргын Тамгын газрын баг Дэд байранд тус тус шалгарлаа.

Сумын хэмжээнд эзэнгүй золбин нохой олширч ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, орой шөнө ахмад настан болон бага насны хүүхэд, мал амьтан хөөх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 25-ны өдөр хүртэл золбин нохой устгах ажлыг зохион байгууллаа. Устгалаар нийт 80 нохой устгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийж буллаа.

- Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах. – Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох. – Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх. – Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох. – Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх. – Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай […]

2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагт түгшүүрийн дохиог өгч 16 цаг 05 минутад сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, албан хаагчид сумын төв талбайд бүрэн цугларч “Зарлан мэдээлэх дохио дамжуулах дадлага сургууль” болон Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. Мөн сумын нутаг дэвсгэрт хаврын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан түймрийн хариуцлагатай жижүүр томилох тухай, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө. Дадлага сургуульд […]

Монгол Улсын цэргийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйл, Дайчилгааны тухай хуулийн 29.1.3 –д заагдсны дагуу Аймгийн Засаг даргын 2016 оны А\… тоот захирамжаар тус суманд 10 хонгийн “Дайчилгааны бэлтгэл үүрэгтний бүрэлдэхүүний сургалт” явууллаа. Захирамжийн дагуу 1 дүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнийг сургалт явуулах газарт бэлэн байлгах зарлан дуудах хуудсыг хуулийн хугацаанд багийн Засаг дарга нараар хүргүүлж ажилласан. Товлосон хугацаанд зарлан дуудах хуудас авсан бэлтгэл үүрэгтнүүд бүрэн ирж сургалтандаа хамрагдаж чадсан. […]