Just another WordPress site

Монгол Улсын цэргийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйл, Дайчилгааны тухай хуулийн 29.1.3 –д заагдсны дагуу Аймгийн Засаг даргын 2016 оны А\… тоот захирамжаар тус суманд 10 хонгийн “Дайчилгааны бэлтгэл үүрэгтний бүрэлдэхүүний сургалт” явууллаа.
Захирамжийн дагуу 1 дүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнийг сургалт явуулах газарт бэлэн байлгах зарлан дуудах хуудсыг хуулийн хугацаанд багийн Засаг дарга нараар хүргүүлж ажилласан. Товлосон хугацаанд зарлан дуудах хуудас авсан бэлтгэл үүрэгтнүүд бүрэн ирж сургалтандаа хамрагдаж чадсан.
Нийт 20 бэлтгэл үүрэгтэнд “Жагсаалын бэлтгэл”, “Биеийн тамирын бэлтгэл”, “Дайчилгааны бэлтгэл” гэсэн 3 төрлийн хичээл, мөн Цэргийн албаны тухай хууль, Дайчилгааны тухай хуулийн талаар дэлгэрэнгүй сургалтын зохион байгуулсан.
Сургалтанд хамрагдснаар бэлтгэл үүрэгтнүүдэд “Артеллерийн тооцоочин” мэргэжил эзэмшиж байна.
Сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсгээс “Гэр бүлийн хүчирхийлэл, түүний эрхзүйн зохицуулалт”, “Гэр бүлийн хүчирхийлэгчдэд хүлээлгэх хариуцлага”, “ Сүрьеэ өвчний талаар” гэсэн сэдвээр сургалтын дээрхи 20 залуучуудад хийсэн.

17190443_1845419872341367_8160619409390997081_n 17202709_1845419602341394_7478506642324561311_n 17353406_1845419705674717_1809625065586564063_n17264933_1845419725674715_617995541970232251_n

Сэтгэгдэл бичих