Just another WordPress site

МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН ТАСГААС ИРГЭДЭД ӨГӨХ  ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

2018.07.31.

Чулуунхороот сумын Галуут, Дэлгэр, Цагаанчулуут багуудын 3 өрхийн  25 үхэр өвчилж /2018 оны 7 дугаар сард/ 23 үхэр  үхсэн. Үүний дагуу тус сумын МЭҮТ, МЭҮН хамтран дараах арга хэмжээг авч ажиллалаа.

  • Үхсэн малаас дээж аван аймгийн мал эмнэлгийн лабораторид хүргүүлэн шинжлүүлэхэд халдварт өвчин биш болох нь батлагдсан.
  • Аймгийн ХХААГ-аас ажлын хэсэг ирэн өвчилсөн малаас дээж авах, эмчилгээ хийх зэрэг арга хэмжээ авч ажиллалаа.

Өвчтэй малаас дээж аван Улсын мал эмнэлгийн төв лабораторид явуулан шинжлүүлэхэд “ Кальц, фосфорын дутагдал” гэсэн онош гарсан байна.

АНХААРУУЛГА

Эрдсийн илүүдэл, дутал үүсэхэд дараах хүчин зүйлс нөлөөлнө. Үүнд:

  • Тухайн газар нутгийн хөрс, ургамал, усанд үлэмж ба бичил язгуур махбодын агуулга бага эсвэл их байх
  • Шохойлог ба хатуулаг ихтэй усаар мал сүргийг услах
  • Бэлчээр нутуаг нам дор, ус чийг ихтэй байх
  • Тухайн үлэмж ба бичил язгуур махбодын эсрэг үйлчлэлтэй элемент (тухайлбал иод дутал үүсэхэд кобальт, молибден, марганец) илүүдэх
  • Тухайн үлэмж ба бичил язгуур махбодын шингээлтийг (тухайлбал байцаа, гэрийн хошоонгор, рапс, вандуй зэрэг ургамал, зарим антибиотикт иодын саатуулагч бодис байдаг байна) бодисууд байдаг тул тэдгээрийг удаан хугацаагаар их хэрэглэх

                    СЭРГИЙЛЭХ

Мал сүргийг хужир, шүү, эрдэс тэжээлээр хангах, эрдэст шингэнээр эмчлэн сэргийлэх арга хэмжээ авах.

МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН: МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН ТАСАГ

Сэтгэгдэл бичих