Just another WordPress site

2 3ЕБСургууль-300x168

 ДОРНОД АЙМАГ ЧУЛУУНХОРООТ СУМЫН Д.НЯМСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг Чулуунхороот гэдэг газар байсан уурхайн барилга байгууламжийг түшиглэн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1954 оны 4-р сарын 27-ны өдрийн “Сангийн аж ахуйнуудыг шинээр байгуулах” 197 тоот тогтоолоор Сангийн аж ахуй байгуулагдахад сургууль байгуулахад шаардагдах арга хэмжээ авахыг даалгасан байна. Ингээд 1956 оны 9 дүгээр сарын 3-наас сургуулийн түүх эхэлж, өнөөг хүртэл хөгжин өргөжиж сургалт хүмүүжлийн ажлаа амжилттай зохион байгуулж байна.

Манай сургууль одоогийн байдлаар удирдах ажилтан 3, 280 суралцагч, 16 багш, захиргаа, аж ахуйн ажилтан 19, гэрээт 12 ажилтантайгаар сургалт, хүмүүжлийн ажлаа зохион байгуулж байгаа ба 100% мэргэжлийн багшаар хангагдсан, 56% нь мэргэжлийн зэрэгтэй багш нар ажиллаж байна.

Тус сургуулийн хичээлийн барилга 1974 онд ашиглалтад орсон бөгөөд 2004 онд АХБ-ны “Боловсрол хөгжил-2” хөтөлбөрөөр 94,0 сая төгрөг, огт ашиглалтгүй байсан дотуур байр 2005 онд японы “Өвсний үндэс” төслийн санхүүжилтээр 70,0 сая төгрөгөөр иж бүрэн их засвар хийгдсэн бөгөөд 2011 онд 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хичээлийн байрны зуухыг шинэчилж, дотуур байр, биеийн тамирын заалны дээврийг засварлаад байна. Үүний үр дүнд сургуулийн хичээлийн байр дулаан тохилог болж сурч ажиллах таатай нөхцөл бүрдээд байна.

2011 онд “Боловсролын багц тусламж” хөтөлбөрөөс 7.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 настай суралцагчдын амрах байр, биеийн тамирын заалны урсгал засвар, спортын хэрэглэгдэхүүн, “Тогтвортой амьжиргаа” төслийн 6,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар урлагийн заалны тохижилт, 3.6 сая төгрөгөөр дотуур байрны соёл хүмүүжлийн танхимын тохижилт, сум хөгжүүлэх сангийн 1.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн үүдний заалны тохижилт хийгдсэн. 2012 онд БШУЯамны 49102617₮-ний санхүүжилтээр дотуур байранд дотоод засал, зуухны шинэчлэлт, гал тогоонд 5853178₮-ний өртөгтэй тоног төхөөрөмж нийлүүлсэн. 2013 онд орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар 15,0 сая төгрөгөөр “Цахим номын сан”, 2,5 сая төгрөгөөр “Дотуур байрын халуун ус”, 3,0 сая төгрөгөөр багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт зохиогдлоо.

Манай хамт олон – “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ”

- БСШУЯ-ны бага, дунд боловсролын газар, монголын сурагчдын холбооны “Хүндэт өргөмжлөл”

- “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА”- Аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн “Хүндэт өргөмжлөл”

- “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА” – Аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлого зохицуулалтын хэлтэс,эрүүл мэндийн газрын хоёрдугаар зэргийн гэрчилгээ зэргийг авсан билээ.

- “ДОРНЫН ИХ ЯРУУ НАЙРАГЧ ДАНЗАНГИЙН НЯМСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ СУРГУУЛЬ”

– Монгол улсын Засгийн газрын 2009 оны 189 дүгээр тогтоолоор нэрэмжит сургууль болсон.

      Манай хамт олноос төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одонгоор 1, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 1, “АБТА” цол тэмдгээр 3, БСШУЯамны “Жуух бичиг”-ээр 4 багш шагнагдаад байна. 2008-2009 оны хичээлийн жилээс 12 жилийн тогтолцоонд шилжиж зургаан настай 6 дахь ангиа хүлээн аваад ажиллаж байна. Сурлагын стандарт хангалт сүүлийн 2 жилийн дунджаар бага ангид 91.8, чанар 58%, дунд ангид 85.5%, чанар 29.2% байна. Мөн ЭЕШ-ын дүнгээр сүүлийн 5 жилд аймагтаа 3-9 дүгээр байранд орж 2009 онд төгсөгчдийн 66.6%, 2010 онд 71.4%, 2011 онд 42.8%, 2012 онд 46,8%, 2013 онд 50% нь төрийн өмчит их дээд сургуульд элсэн суралцаж байна.