Just another WordPress site

Тус Соёлын төвийн барилга нь кино танхимын зориулалттай, 180 үзэгчийн суудалтайгаар 1974 онд ашиглалтанд орсон. Анх 4 ажилтаны орон тоотой,  Г.Базарханд  эрхлэгчтэй ажиллаж байсан байна. 2007 онд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамнаас сумдын соёлын төвүүдийн орон тоог эрхлэгч, дуу хөгжмийн багш, бүжгийн багш, номын  санч, үйлчлэгч гэсэн 5 орон тоотойгоор баталсан бөгөөд одоо энэ багаараа  сумынхаа иргэд та бүхэндээ соёлын арга хэмжээг хүргэн ажиллаж байна.Соёлын төв нь дээвэр дотоод тоног төхөөрөмж, үзэгчдийн сандал шаардлагатай байна.