Just another WordPress site

Энэ жил давсны хэрэглээг бууруулах дэлхий нийтийн арга хэмжээг “Давс ихтэй хоол хүнснээс татгалзая” уриан дор 03 сарын 25-29-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Иймд Монгол улсын Засгийн газрын 2015 оны 353 дугаар тогтоол “Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги”-ийн дагуу дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

ДАВСНЫ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ

Давс нь эрдэс бодис бөгөөд хүний биеийн шингэнийг зохистой барьж байхаас гадна хоол боловсруулалт, шингээлт, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаанд оролцоно..

“Хүн амын давсны хэрэглээ” судалгаанд хамрагсадын 24 цагийн шээсэнд хийсэн шинжилгээгээр насанд хүрсэн хүн хоногт 11.1 гр, зарим аймагт 15.4 гр давс хэрэглэдэг, судалгааны хүн амын 83.6 хувь нь 5 гр-аас их давс хэрэглэж байгаа нь тогтоогдсон. Давсгүй цай хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад давстай цай хэрэглэдэг хүмүүс 2 гр давс илүү хэрэглэж байна.

ДЭМБ-аас насанд хүрсэн хүн хоногт 5 грамм ба түүнээс бага давс хэрэглэхийг зөвлөмж болгосон.  Давсыг бага хэмжээгээр хэрэглэх нь бидний эрүүл аж төрөхөд тустай. Насанд хүрсэн хүн хоногт 1.4 грамм орчим, хүүхэд 1 граммаас бага хэмжээтэй давс хэрэглэхэд л бие махбодод хангалттай байдаг. Давс нь дангаараа байхаас гадна мөн бүх л хүнсний бүтээгдэхүүн тухайлбал сүү, бяслаг, үр тариа, жимс, ногоо, хоол амтлагч хольцуудад байдаг.

Давсны хэрэглээний хоногийн зөвлөмж хэмжээ

 Эрүүл мэндэд дараах сөрөг нөлөөг үзүүлнэ.

  1. Цусны даралт ихсэлт
  2. Насжилт
  3. Ясны сийрэгжилт
  4. Ходоодны хорт хавдар

1.Цусны даралт ихсэлт:

Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралт ихэсгэнэ. Цусны даралт  ихсэлт ямар ч насны хүмүүст илэрч болно. Монгол улсын 15 – 64 насны 4 хүн тутмын 1 нь цусны даралт ихсэх өвчтэй байгааг судлаачид тогтоосон байдаг. Цусны даралт ихсэлттэй хүн зүрхний өвчин, тархины цус харвалтад өртөх магадлал хэвийн даралттай хүмүүстэй харьцуулахад 3 дахин их байдаг юм.Та давсны хэрэглээгээ багасгаснаар зүрх судасны өвчин, тархины цус харвалтаас сэргийлж чадна.Та хоногт хэрэглэх давсны хэмжээгээ 2.5 гр хүртэл бууруулж чадвал зүрхний шигдээс, тархины цус харвалтаар өвчлөх эрсдлийг 4 дахин бууруулж чадна.

2.Насжилт:

Нас ахих тусам давсны хэрэглээгээ бууруулах нь таны эрүүл мэндэд тустай. Учир нь нас ахих тутам зүрхний шигдээс, тархины цус харвалтаар өвчлөх эрсдэл нэмэгддэг. Цусны даралтыг хэвийн хэмжээнд барих нь ахмад настныг зүрхний шигдээс, тархины цус харвалтаас сэргийлэх ач холбогдолтой. Ахмад настанд  амьдралын “ЭРҮҮЛ” хэв маягийг төлөвшүүлэх, тухайлбал давсны хэрэглээгээ бууруулах замаар цусны даралтаа хэвийн түвинд барих бүрэн боломжтой. Ахмад настай, давсны хэрэглээ өндөртэй хүмүүсийн дунд цусны даралт ихсэлт нилээд түгээмэл байдаг. Иймд ахмад настай хүмүүс давсны хэрэглээгээ бууруулах нь цусны даралт ихсэлтээс сэргийлэх, цусны даралтаа бууруулах, улмаар зүрхний шигдээс, тархины цус харвалтаас сэргийлэхэд шийдвэрлэх үүрэгтэй.

   3.Ясны сийрэгжилт:

Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь ясны кальцийн алдагдал буюу яс сийрэгжин хэврэгшихэд хүргэнэ. Ясны сийрэлжилтийн улмаас яс хугарах, гэмтэж бэртэх эрсдэл нэмэгддэг. Ялангуяа ахмад настанд ясны сийрэгжилт илүү эрчимттэй явагддаг тул давсны хэрэглээгээ хязгаарлах шаардлагатай.

4.Ходоодны хавдар:

Давсны хэрэглээ өндөртэй улс орны хүн амын дунд ходоодны хорт хавдрын тохиолдол их байдаг болохыг тогтоосон байдаг. Монгол улсын хүн амын давсны хэрэглээ нилээд өндөр, зарим судалгааны дүнгээр 15 гр, бүс нутгаар харьцуулсан үзүүлэлтээр баруун бүс нутагт 17 гр орчим байгааг илрүүлсэн байдаг. Түүнчлэн хүн амын нас баралтын шалтгааны дотор хорт хавдар 2 дугаарт орж, элэг, ходоодны хорт хавдар зонхилон тохиолдож байна. Бидний хоногт хэрэглэж буй давсны 3/4 орчим нь “далд” буюу хүнсний бүтээгдэхүүнд агуулагдсан давс, 1 / 4 нь “ил” буюу хоол хүнс бэлтгэхдээ нэмж хийдэг давс байдаг ажээ. Бидний өдөр тутам хэрэглэдэг нилээд олон бүтээгдэхүүн давсны агууламж өндөртэй буюу “далд” давс ихтэй байдаг.

Давс ихтэй хүнс: Хиам, давсалж утсан мах, нөөшилсөн мах, загас, ногоо, давсалж даршилсан ногоо, цуу, чипс гэх мэт

Далд давсны хэмжээг энд дурьдахад:

- Давсалсан лаазтай өргөст хэмх 100 гр-д 3-4 гр

- Лаазтай борщ 500 гр-д 3-4 гр

- Хөх тарианы талханд 100 гр-д 1-1.5 гр байна.

- Эрүүл зүрх, бөөртэй хүн хоногт 25 гр давсыг биеэс бөөр, өтгөн, хөлсөөрөө гадагшлуулдаг.

Хүн хоолоор 25 гр-с дээш хэмжээний давс хэрэглэвэл үлдсэн давс нь биед хуримталсаар байдаг.

Эрүүл хүний 1 л шээс 9 гр давс агуулдаг. Эрүүл бөөртэй эрүүл хүн хоногт 12 гр давс хэрэглэвэл 1 л шээс ялгархад биед 3 гр давс үлдэж хадгалагдана. Энэ байдал удаан үргэлжилбэл бие махбод давсан эсүүдийн агуулах болно. Натри, кали 2-ын тэнцвэр алдагдаж хавагнана.


Давсны хор хөнөөл

Давс хэтрүүлснээр:

- Давс усыг барьж байдаг тул судсаар гүйх цусны хэмжээ нэмэгдсэнээс цусны даралт ихэсч, зүрхний шигдээс, тархины цус харвалт, бөөрний өвчин үүсэхэд нөлөөлнө. Өмнө нь өндөр настны цусны даралт ихэддэг байсан бол орчин үеийн үйлдвэрийн давстай бүтээгдэхүүн, өөрсдийн хоолны давсыг ихдүүлдэгээс хөгшид, залуучууд ч цусны даралт ихсэх өвчнөөр өвдөх болсон байна.

- Давсны хэрэглээ ихсэхэд ходоодны хорт хавдрын тохиолдлыг ихэсгэдэг болохыг судлаачид тогтоожээ.

- Давсыг хэтрүүлэн хэрэглэснээр яснаас кальц алдагдахад хүргэж яс сийрэгжинэ.

- Давсны хуурамч амт хоол идэх дуршлыг өдөөдөг.

- Давсыг хэтрүүлэн хэрэглэснээр ам  цангаж шингэн их ууна .

- Ахмад настнууд давсны хэрэглээгээ багасгах нь артерийн даралт ихсэлтээс өөрийгөө сэргийлэхээс гадна, ясны сийрэгжилтийн эрчмийг сааруулна.

Давсны буруу хэрэглээг яаж засах вэ?

- Давсгүй хоолны өдөр гэж 10-14 хоногт нэг удаа зохиох.

- Нэг хүртэлх насны хүүхдийн хоолонд давс хийхгүй байх. Давсны хэрэглээг хүүхэд үеэс нь эхлэн багасгаж давс багатай хоолны амтанд дасгах.

- Зөвхөн иоджуулсан давс хэрэглэх. Давсны иодыг алдагдуулахгүйгээр таглаж тавих, харанхуй газар хадгалах, хоолоо бэлдчихээд давсаа хийх. Далайн давс, жамц давснаас гадна бусад олон бичил эрдсийг агуулдгаараа хоолны цэвэрлэсэн цагаан давснаас чанараар илүү юм.

- Гэрийнхнийхээ эрүүл мэндэд ач тустай зүйл хийж бие биедээ зөв зөвлөгөө өгөх.

- Хоолны давсыг багасгаж өөр олон амттанаар амтлах. Үүнд: гоньд, сонгины олон төрөл, саримс, яншуй, нимбэгийн шүүс, чинжүү, халиар, далайн замаг, цангисын шүүс, хүнхээл, мангир, хөмүүл, таана, гогод, хуурмаг хөмүүл, чихрийн манжин, шар манжин, цоохор майлз, лууван, төмс, далайн байцаа, ургамал гэх мэт.

- Өөрсдөө хоол, ундаа бэлтгэхийг хичээ. Гадуур хооллоход хоолны давс нь их байдаг.

- Хоолны газар болон зах, дэлгүүрээс авч байгаа бүтээгдэхүүн давс ихтэй байвал давс их хийх ямар хортой болохыг хэлж өгч бай.

- Давсгүй цай ууж сурах, хүүхдэд давстай цай уулгаж сургах хэрэггүй.

- Гэртээ бэлтгэдэг хоол, зуушиндаа хийдэг давсыг яг одооноос эхлэн багасгах.

- Үйлдвэрийн давсалсан, даршилсан ногоо, жимс, самар бүү ав, бүү ид (лаазтай давсалсан өргөст хэмх, улаан лооль, самар гэх мэт).

- Жимс, хүнсний ногоо, бүтээгдэхүүнд давс байдгийг тооц.

Хуучин дадлаа өөрчилье

- Хоолны газрууд ширээн дээр давс тавьдаг зуршлаас татгалзах.

- 4 улиралд жимс ногоо тасрахгүй болсон болохоор үйлдвэрийн хугацааг уртасгасан давсалж, дарж хадгалсан хүнснээс татгалз. Энэ нь хөгжингүй оронд худалдаанд нь байсан ч хүмүүс нь авч хэрэглэдэггүй болсон бүтээгдэхүүн гэдгийг сана.

-Хоолоо амсахгүйгээр давс бүү нэм.

-Давсны амт нь зүгээр л бидний олж авсаи хоцрогдсон хэрэгцээгүй “дадал” гэдгийг байнга сана.

-Гэхдээ үүнээс ангижирч болохыг амьдрал харуулсан.

   Та 1-2 удаа л тэвчээд үз.

- Давс багатай хоол, давсгүй цай амтгүй биш, бүлбэгэр биш. Амнаас уначихгүй харин бидний дадаагүй амт. Гэхдээ эрүүл, саруул, хөнгөн, чөлөөтэй мэдрэмжийг төрүүлдэг.

- Итгэж үнэмш!

- Өөрчил!

- Дад!

- Хэвш!

Давсны хэрэглээг хязгаарласны ач холбогдол

Цусны даралт багасна.

Даралт буурснаар таны наснаас үл хамааран зүрх судасны өвчин үүсэх, цус харвах эрсдэл буурна.

Хэрэв та өндөр даралттай бол давсаа бага хэрэглэснээр таны даралт 4 долоо хоногийн дараагаас буурч эхэлнэ. Энэхүү эерэг үр дүнг харахын тулд хоолныхоо давсыг жаахан багасгаад үз.

Давс бага хэрэглэснээр таны хэлний амтлах мэдрэмж сэргэн, хоол хүнсний жинхэнэ амтыг мэдрэх болно

ЭМТ-өөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цас мөсний баяр”-ыг 2016 оны 02 сарын 13-ны өдөр Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр Ангирт нууранд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд ИТХ, Хүүхдийн цэцэрлэг, Төмөр зам, Цагаанчулуут баг, ЭМТ-ын хамт олон амжилттай оролцлоо. Уг арга хэмжээнд Сумо бөх, Чарганы уралдаан, Канкений уралдаан, Олс таталт зэрэг тэмцээнүүдийг багуудын дунд зохион байгууллаа. Тэмцээний тэргүүн байранд Цагаанчулуут баг, дэд байранд Цэцэрлэгийн хамт олон шалгарлаа. Тэмцээнд амжилттай, идэвхи санаачлагатай оролцсон албан байгууллага, баг тамирчиддаа ажлын өндөр амжилт хүсье.

3 5 4 2 1

Эрүүл мэндийн яамнаас олгогдож буй түргэн тусламжын УАЗ пургон авто машиныг Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Болортуяа, жолооч Ц.Бат-Эрдэнэ нар Улаанбаатар хотоос авчирлаа.

ЭМТ ЭМТ-2

 

ДОРНОД АЙМАГ ЧУЛУУНХОРООТ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН

ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2017.10.14

Чулуунхороот сумын Эрүүл мэндийн төв нь 2017 оны 10 дугаар сарын 2 дахь долоо хоногт дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:

1. Эрүүл мэндийн төв байгууллагын гадна орчны их цэвэрлэгээг хийж, хур хог хаягдлыг тээвэрлэж хаяв.

2. Манай аймаг сүрьеэгийн өвчлөл жилээс жилд нэмэгдэж, эмчилгээний үр дүнгээр улсын дунджаас доогуур 5 аймгийн тоонд ороод байна. Иймд аймгийн Засаг даргын 2017 оны А/38 дугаар захирамжаар “Хүн амын эрүүл мэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны А/32 дугаар тушаалаар “Сүрьеэгийн идвэхтэй илрүүлэг үзлэг зохион байгуулах тухай”-ын хүрээнд “Сүрьеэгүй идвэхтэй илрүүлэг үзлэг”-ийг 5 суманд зохион байгуулж, Чулуунхороот сумын Эрүүл мэндийн төвд 2017.10.13,14 хоёр өдөр зохион байгуулагдлаа. Тус үзлэгийн хүрээнд идвэхтэй үзлэгт хамрагдах эрсдэлт бүлгийн 200 хүн амын судалгааг гарган нэрсийг аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн. Үзлэгээр зөөврийн рентген аппаратаар цээжний зураг авах, сэжигтэй тохиолдлуудаас цэрний сорьц цуглуулан түрхэцийн болон G-Xpert шинжилгээ хийх, “Сүрьеэ өвчний тухай ерөнхий ойлголт, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ” сэдэвт сургалтыг эмнэлгийн ажилчдад зохион байгуулж, иргэдэд сургалт сурталчилгааны гарын авлага тарааж, сүрьеэгийн тусламж үйлчилгээнд дэмжлэгэт хяналт хийсэн. Нийт үзлэг 201, үүнээс сүрьеэгийн сэжигтэй 13 хүний цэрний сорьцийг цуглуулсан. Цэрний сорьцын шинжилгээг Дорнод аймагийн сүрьеэгийн лабораторид хийгдэх ба 7 хоногийн дараа хариуг эргэн мэдээлнэ.

3. “Нийгмийн эрүүл мэнд-анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах” жилийн хүрээнд Өсвөр насны хүүхдүүдийн өсөлт хөгжил, бие бялдрыг хөгжүүлэх, идвэхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Чулуунхороот сумын Эрүүл мэндийн төвөөс Ерөнхий боловсролын сургуулийн 7-12 дугаар ангийн сурагчдын дунд “Айзамт гимнастик”-ийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээний Тэргүүн байранд М.Гантуяа багштай 7а анги, Дэд байранд Ц.Болортуяа багштай 8а ангийн хамт олон шалгарлаа.

4. Чулуунхороот сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 2/310 албан тоотын дагуу ЗДТГ-ын хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн Д.Энхсайханд “Аймгийн Засаг даргын 2017 оны онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт”, “Сумын Засаг даргын 2017 оны онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт”, “Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт”, “Сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт”, “Аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилт”, “Зорилтод жилийн тайлан”, “Ерөнхийлөгчийн зарлигын хэрэгжилтийн тайлан”, “Сумын Засаг даргын аймгийн Засаг даргатай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хэрэгжилтийн тайлан” нийт 8 тайланг хүргүүлсэн. Сумын нийгмийн ажилтанд Эрүүл мэндийн төвд хэрэгжиж байгаа нийт 8 үндэсний хөтөлбөрийн тайланг хүргүүлсэн.

5. Дорнод аймгийн Мэргэжлийн  хяналтын газраас хийгдсэн хяналт шалгалтаас гарсан зөвлөмжийн дагуу хийсэн ажлын тайланг аймгийн Эрүүл мэндийн газар болон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн.