Just another WordPress site

Чулуунхороот сумын эмнэлэг нь 1956 онд Эрээнцав Сангийн аж ахуй  байгуулагдахад түүний дэргэд хүний их эмчийн салбар 6 сард байгуулагдсан. Төрөхийн 2 ортой,  дотрын 3 ортой үйл ажиллагаа явуулж байгаад  1958 оны эхнээс өргөжиж   10 ортой больництой, их эмч, бага эмч , сувилагч, аж ахуйн ажилтан нийт  11 орон тоотой ажиллаж байсан.  1974 оноос ОХУ тусламжтайгаар шинэ барилга хүлээн авч 12 ортой 18  ажилчинтай ажиллаж эхэлснээр өнөөг хүртэл үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжсөөр ирсэн.

ЭМТ нь Эмнэлгийн тусламж үйлчилгээ болон НЭМ- тусламж үйлчилгээ гэсэн  2чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Их эмч -1, статистикч бага эмч-1,  НЭМ-ийн нийгмийн ажилтан-1, багийн бага эмч-2, сувилагч-4, эмийн санч -1, жолооч -1, нярав-1,  тогооч-1, чийрэгжүүлэлтийн арга зүйч-1,  асрагч –3,  угаагч-1,  галч-4  нийт 22 ажилчинтай.

2006 онд Дэлхийн банкны санхүүжилтээр “Эмийн эргэлтийн сан” байгуулагдан иргэдэд    үйлчилж байна. НЭМ-ийн хөтөлбөрүүдээс гадна “Эрүүл мэндийн салбарын хөгжил-2”, “Тогтвортой амжиргаа”, “Нийгмийн цогц суурь үйлчилгээ”, “Эрүүл монгол хүн”, “Дэлхийн Зөн Монгол” зэрэг төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.