Just another WordPress site

Цагаанчулуут баг суварганы нээлтээ хийлээ.

Суварганы нээлт, аравнай өргөх ёслолд зориулсан бэсрэг наадмын хүчит бөхийн барилдаанд хурд хүч, авхаалж самбаагаа гарган барилдаж тус Цагаанчулуут багийн иргэн “Сумын заан” Э.Таванбаатар түрүүлсэн бол Галуут багийн иргэн залуу бөх Б.Амгаабазар үзүүрлэж наадамчин олныг баясгалаа.

1

Мөн Суварганы нээлтэнд зориулсан хурдан шүдлэн насны морины уралдаанд 19 хурдан хүлэг хурд шандасаа сорин уралдаснаас Цагаанчулуут багийн иргэн “Сумын алдарт уяач” Ж.Амгалангийн саарал түрүүлсэн бол аман хүзүүнд Дэлгэр багийн залуу уяач Б.Гантулгын хүрэн, 3-т Цагаанчулуут багийн уяач “Сумын заан” Э.Таванбаатарын саарал, 4-т Дэлгэр багийн залуу уяач Н.Анандын ухаа, 5-д Цагаанчулуут багийн уяач Ж.Бүрэнжаргалын халзан цавьдар хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баясгалаа.

14141683_1741472719460041_5973315010357709634_n2 3