Just another WordPress site

Дорнод аймгийн Чулуунхороот сумын Дэлгэр багийн танилцуулга

Чулуунхороот сумын Дэлгэр баг нь сумын төвийн 1-р баг бөгөөд 21347 га газар нутагтай, ОХУ, Галуут баг, Цагаанчулуут багуудтай хил залгаа оршидог. Багийн нутаг дэвсгэрийн хил заагаар Баянхаан уул, Дэлгэр булаг, Улз гол урсдаг юм. Халх, Буриад, Дөрвөд, Барга, Казак, Үзэмчин, Дарьганга,Захчин зэрэг ястан үндэстэнээс бүрдсэн 226 өрхийн 662 хүн ам амьдарч байна. Нийт хүн амын 29.9% нь 18-35 насны залуучууд, 12.69% нь ахмад настан, 30.82% хүүхдүүд, үлдсэн 26.59%-ийг бусад насны хүн ам эзэлж байна.

Манай багийн иргэд газар тариалан, мал аж ахуй, худалдаа үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл голчлон эрхэлж өрхийн орлогоо нэмэгдүүлэн амьдарч байна. Манай багт Малчин өрх 11, мал бүхий 70 өрхийн нийт 11882 толгой малтай бөгөөд үүний 12.37% нь адуу, 12.73% нь үхэр, 51.87% нь хонь, 23% нь ямаа эзлэж байна. Мөн туслах аж ахуй Тахиа, Гахай, Галуу, Индук зэргийг өсгөн үржүүлж байна. Жил бүр багийн 70 гаран өрх төмс, хүнсний ногоо тариалж өөрсдийн хүнсний хэрэглээгээ хангаж байна. Мөн Агропарк, “Бага шар бүрд” зэрэг нөхөрлөл хоршоонууд байгуулагдаж хүнсний ногоог ихээр тарьж, худалдан борлуулах, лаазлах, даршлах зэргээр сумын иргэдийн ногооны хэрэглээг боломжоороо хангаж байна. Зөвхөн хүнсний ногоо гэлтгүй чацаргана, гүзээлзгэнэ, үхрийн нүд, тошлой зэрэг жимс жимсгэнэ тариалж, ундаа , жүүс зэргийг хийн худалдаалж байна.

Багийн нутаг дэвсгэрт төсвийн байгууллага болох ЗДТГ, ЭМТ, ЕБС, Цэцэрлэг, Соёлын төв, Цагдаагийн хэсэг мөн Хаан банк, Төрийн банк, Хүнс барааны дэлгүүр 8, Mini market 2, Караоке, Талхны цех, Дугуй засвар, ШТС, Эрээнцав ХК зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай багт алдартан, гавьяатууд олон байдаг. Үүнд: БНМАУ-ын Хошой “Аварга хадланч”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон”-т өндөр настан Д.Намсрайжамц, “Алтан гадас одон”-т өндөр настан М.Санжмятав, С.Тунгалаг, Д.Ганболд, Д.Пүрэвдорж, А.Оюунцэцэг, Д.Дамбазоригт, Н.Сундуй, Р.Очиржав, ЭМТ-ын эрхлэгч, их эмч Ц.Болортуяа нар, мөн “Хөдөлмөрийн хүндэт медаль”-т өндөр настан Д.Батсүх, Цэргийн начин өндөр настан Б.Дугарсүрэн, Спортын мастер Б.Билгүтэй, Азийн наадмын мөнгөн медальт С.Батжаргал гэсэн алдартнууд амьдарч байна.

Мөн сумын “Сайн малчин” С.Түвшинжаргал, Д.Энхтайван, Ч.Гансүх нар, Сумын “Алдарт уяач” Б.Дугарсүрэн, Ж.Батсайхан, Ц.Сүхчулуун, И.Нэргүй, П.Гантөмөр, Ж.Айлтгүй, З.Гэрэлт-Од, Т.Нямхүү нар, Сумын “Тэргүүний тариаланч” Д.Намсрайжамц, Б.Баяраа, Ш.Нэргүй, Л.Мөнхбат зэрэг сумын алдартнуудыг нэрлэж байна.

Багийн нутаг дэвсгэрт суварга, Дорнын их яруу найрагч Д.Нямсүрэнгийн хөшөө, Үе үеийн тариаланчидын алдарыг мөнхжүүлсэн хөшөө дурсгал бий.

Багийн ажлын албанд Багийн Засаг дарга Д.Болат, Багийн ИНХ-ын дарга М.Нармандах, БИНХ-ын тэргүүлэгчид С.Тунгалаг, М.Нарангэрэл, Д.Энх-Оюун, Б.Нямаа нар ажиллаж байна.