1. Галуут нуурын булш
Галуут нуурын булш нь сумын төвөөс баруун тийш 40-өөд км, Галуут нуурын баруун талын багавтар толгойн оройгоор 15 орчим булш байдаг.
2. Монгол цагаан нуурын хийдийн туурь
Монгол цагаан нуурын хийдийн туурь нь сумын төвөөс зүүн тийш 50 км, Монгол цагаан нуурын урд 10-аад сүм, дуганы туурийн үлдэгдэл бий. Энэ туурины зүүн болон хойд талаар хэдэн дөрвөлжин ухаж сүйтгэсэн булш байдаг.
3. Үхэртийн булш
Үхэртийн булш нь сумын төвөөс баруун хойш 90 орчим км, Үхэрт хэмээх газар 30-аад дөрвөлжин булш бий. Эдгээр булшны тавынх нь зүүн талд хөшөө чулуутай.
4. Хайлангийн булш
Хайлангийн булш нь сумын төвөөс баруун хойш 80 орчим км, Хайлангийн хөндийд олон тооны булш бий. Эдгээр булшны Дэлгэр нуурын баруунтаа орших 2 том дөрвөлжин булшны урд талын хашлага чулууд гадаргуу дээрээ буга, зээр, гөрөөс, шувуу, үнэг зэрэг амьтдын сийлмэл зурагтай. Энэ булшны зүүн талд гадаргуу дээрээ шулуун зураас татсан чулуу сул хэвтэнэ.
5. Чулуут өндрийн булш
Чулуут өндрийн булш нь сумын төвөөс хойш 80-иад км, Хайлангийн хөндийн зүүн урд хэсэг Чулуут өндөрийн оройгоор 3 дөрвөлжин булш бий.
6. Шинэ булагийн дурсгал
Шинэ булагийн дурсгал нь сумын төвөөс баруун хойш 20 гаруй км, Шинэ булаг нуурын зүүн урд талын багавтар толгой дээр хоёр хэсэг газар өргөрөгийн дагуу цувуулан босгосон зэл чулуу бий. Мөн урд талд нь эрт үед эвдэгдсэн нэг булш байдаг.
7. Эрдэнэ толгойн булш
Эрдэнэ толгойн булш нь Ваангийн нуурын зүүн урд талд хад асга ихтэй багавтар уулын энгэр бэлээр дөрвөлжин дугуй нийлсэн 60 гаруй булш байдаг.
8. Данзангийн Нямсүрэнгийн хөшөө
Данзангийн Нямсүрэнгийн хөшөө нь сумын төвд Ерөнхий боловсролын сургуулийн урд байрладаг.