Just another WordPress site

ДОРНОД АЙМГИЙН ЧУЛУУНХОРООТ СУМЫН НУТГИЙН ӨӨРӨӨ

УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

            Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь  2012 оны орон нутгийн 6 дахь удаагийн сонгуулиар сумын ИТХ-д 15 төлөөлөгч сонгогдон Ц.Ганболд \ИТХ-ын дарга\, Б.Наранцэцэг, Б.Гарамханд, Ц.Одонцэцэг, Х.Батбаяр нар сумын ИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байна.

Сумын ИТХ-ын ажлын алба нь 2 албан хаагч ажилладаг бөгөөд Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Б.Золгэрэл, Өмч—иргэний танхим хариуцсан ажилтангаар Г.Үүрийнтуяа нар ажиллаж байна.

            Сумын хурал нь Монгол улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль” болон бусад хууль тогтоомжуудыг удирдлага болгон ажиллахаас гадна Улаанзагалмайн хороо,төрийн болон орон нутгийн өмч, цагаатгалын ажил, ГХУСАЗСЗөвлөлийн ажлуудыг тус тус өдөр тутмын ажилдаа тулгуур болгонажилладаг.

            Авлигын тухай, Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиудын хүрээнд сумын хурлын тэргүүлэгчид, төлөөлөгчид, сумын Засаг дарга түүний орлогч дарга, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, багуудын Засаг дарга нар Ашиг сонирхлын зөрчил болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд жил бүр гарган мэдүүлж ирсэн.

            Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, хурлын тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгах, хурлын тасралтгүй байнгын үйл ажиллагааг хангах зорилгоор Тэргүүлэгчдээр ахлуулсан:

  • Эдийн Засаг, төсөв санхүүгийн хороо
  • Боловсрол, соёл урлагийн хороо
  • Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хууль зүйн хороо
  • Байгаль орчин, хөдөө аж ахуй, газар зохион байгуулалтын хороо гэсэн 4 хороод байнгын үйл ажиллагаатай ажиллаж байна.