Just another WordPress site

  • Монгол уламжлалт соёл хурдан морь уяж сойн уралдуулах үйлсэд тогтмол амжилт үзүүлж, болзол хангасан Зоригт Гэрэлт-Од, Доржпүрэв Бунчин, Цэнддоо Банди, Түвшинжаргал Нямхүү, Иш Нэргүй, Жаргал Отгон нар “Сумын алдарт уяач” цол тэмдэг хүртлээ.  

  • Аймгийн Засаг захиргааны анхан шатны нэгж “Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд зарлагдсан болзолт уралдаанд шалгуур үзүүлэлтийг хангаж хөдөөгийн сумын “Тэргүүний баг”-аар Б.Ариунаа багийн Засаг даргатай Галуут баг шалгарлаа.

  • 17 -р жарны тийн ялгуусан хэмээх модон морин жилийн алдартнуудаа сар шинийн босгон дээр битүүний өдөр шалгаруулж шагналыг нь гардуулж өглөө. Аймгийн сайн малчин Д.Давааням, Аймгийн тэргүүний ажилтан Ц.Ганболд, Аймгийн Засаг даргын жуухаар О.Цэцэгсүрэн, Б.Батчимэг, Ж,Отгонбаяр, С.Түвшинжаргал, Д.Энхтөмөр, Б.Ганбат, Сумын тэргүүний ажилтан Б.Болормаа, Сумын сайн малчин Г.Ганзориг, Ч.Гансүх, Ц.Болдбаяр,Сумын тэргүүний тариаланчаар Б.Баяраа, Сумын Алдарт уяачаар Ч.Баатарсүх, […]

  • Хамт олноороо 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр шинэ оны анхны нарыг “Хөх нуур”-ын хөвөөнөөс 3 дахь жилдээ шинэ оны нарыг  угтлаа.

Мэдээ,мэдээлэл

2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагт түгшүүрийн дохиог өгч 16 цаг 05 минутад сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, албан хаагчид сумын төв талбайд бүрэн цугларч “Зарлан мэдээлэх дохио дамжуулах дадлага сургууль” болон Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. Мөн сумын нутаг дэвсгэрт хаврын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан түймрийн хариуцлагатай жижүүр томилох тухай, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө. Дадлага сургуульд […]

Монгол Улсын цэргийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйл, Дайчилгааны тухай хуулийн 29.1.3 –д заагдсны дагуу Аймгийн Засаг даргын 2016 оны А\… тоот захирамжаар тус суманд 10 хонгийн “Дайчилгааны бэлтгэл үүрэгтний бүрэлдэхүүний сургалт” явууллаа. Захирамжийн дагуу 1 дүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнийг сургалт явуулах газарт бэлэн байлгах зарлан дуудах хуудсыг хуулийн хугацаанд багийн Засаг дарга нараар хүргүүлж ажилласан. Товлосон хугацаанд зарлан дуудах хуудас авсан бэлтгэл үүрэгтнүүд бүрэн ирж сургалтандаа хамрагдаж чадсан. […]

Хүүхдийн хөгжил хамгаалал, оролцоог дэмжих, хүүхдийн санал хүсэлт, үзэл бодлыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх зорилгоор сар бүрийн 01-ны өдрийг “Хүүхдээ сонсох өдөр” болгосон. Үүний дагуу 2 дугаар сард сумын Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга болон түүний Тамгын газрын дарга, сумын Нийгмийн ажилтаны хамтаар Хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж буй хүүхдүүдийн сурч боловсрох, тоголж наадах орчин нөхцөлтэй танилцан бяцхан үрстэй өдрийг хамт өнгөрөөлөө.  

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сүүлийн таван жилийн турш гар тавихгүй олон салбарын олон мэргэжилтнүүд хамтран боловсруулсаны эцэст хууль батлагдлаа. Өмнөх хуулиас ялгаатай гол өөрчлөлтүүд нь юу гэхээр хуулийн хамрах хүрээг өргөтгөсөн. Өмнө нь хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн нэг хэсэг нь хуулийн гадна үлддэг байсан. Зөвхөн эхнэр, нөхөр ч юм уу нэг гэрт хамтран амьдарч байгаа хүмүүсийн эрхийн хамгаалалтыг тусгаж байсныг өргөтгөсөн. Тухайлбал, гэр бүл болоогүй хэр нь хамтарч амьдарч […]

Түүхэн хүмүүс

Зураг түүх өгүүлнэ

  • Дорнын цэнхэр хязгаарын Давалгаалсан цагаан зээрийн сүрэгтэй Цэн тогоруу чуулсан Цэнгэг уст Улзтай Цээж тэнэгэр зонтой Цэнгэлийн орон бидний нутаг..,
  • Тогоруу
  • Цагаан зээр
  • Тарвага
  • 0 Багана