Just another WordPress site

  • Нар хур нь тэгширсэн 2018-06-23ны өдөр Чулуунхороот сумын Цагаанчулуут багийн өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.Тус өдөрлөгөөр хурдан морины уралдаан, 8-12 насны хүүхдүүдийн дунд бөхийн барилдаан, товч зангидах, дээс томох хөгжөөнт тэмцээнүүд мөн баярын оройн тоглолтонд азтай үзэгч шалгаруулалаа. Өдөрлөгөө амжилттай зохион байгуулсан Цагаанчулуут багийн дарга  зохион байгуулалтанд оролцсон Соёлын төв, ЗДТГ болон нийт иргэдэдээ баярласан талархсанаа […]

  •   2018-06-01 нд Сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурал, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн урилгаар гэр бүлээрээ зорин ирж “УУЧЛАХЫН АЧ ТУС”,  “ИЛТГЭХ УРЛАГ” сэдвээр лекц уншсан лектор Э.Эрдэнэ-Очирт болон түүний гэр бүлд нь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

  •              2018 оны 06-р сарын 01нд шагналын хур буусан сайхан өдөр байлаа…Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Цеплаан Дарийм багш маань  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор мөн Алдарт эхийн 1-р одонгоор Б.Байгалмаа, В.Нарангэрэл нар Алдарт эхийн 2-р одонгоор Чагнаадоржийн Нарантуяа, Дамдинпүрэвийн Март, Чимэдцэрэнгийн Болормаа, Дамбазоригтын Энх-Од нар шагнагдаж одон медалийг Сумын засаг дарга З.Гэрэлт-Од, ИТХ-ын дарга Х.Батбаяр […]

  • Монгол уламжлалт соёл хурдан морь уяж сойн уралдуулах үйлсэд тогтмол амжилт үзүүлж, болзол хангасан Зоригт Гэрэлт-Од, Доржпүрэв Бунчин, Цэнддоо Банди, Түвшинжаргал Нямхүү, Иш Нэргүй, Жаргал Отгон нар “Сумын алдарт уяач” цол тэмдэг хүртлээ.  

Мэдээ,мэдээлэл

МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН ТАСГААС ИРГЭДЭД ӨГӨХ  ТОВЧ МЭДЭЭЛЭЛ 2018.07.31. Чулуунхороот сумын Галуут, Дэлгэр, Цагаанчулуут багуудын 3 өрхийн  25 үхэр өвчилж /2018 оны 7 дугаар сард/ 23 үхэр  үхсэн. Үүний дагуу тус сумын МЭҮТ, МЭҮН хамтран дараах арга хэмжээг авч ажиллалаа. Үхсэн малаас дээж аван аймгийн мал эмнэлгийн лабораторид хүргүүлэн шинжлүүлэхэд халдварт өвчин биш болох нь батлагдсан. Аймгийн ХХААГ-аас ажлын хэсэг ирэн өвчилсөн малаас дээж авах, эмчилгээ хийх зэрэг арга хэмжээ […]

“Бэлчээр ашиглалттай холбоотой” сэдвээр Ногоон эдийн засаг ТББ, ХААИС-ын эдийн засгийн сургуулийн менежментийн тэнхимийн багш Д.Кадирбек, TV2 телевизийн дэд захирал Д.Энхболд нараар ахлуулсан сурвалжлага баг 2018-05-26ны өдөр манай суманд ажиллан 3н багийн малчидын төлөөлөл болон Сумын засаг даргын орлогч П.Гантулга, Байгаль орчны тасаг, багийн засаг дарга нартай хамтарч хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тендер шалгаруулалтын нэр: “Нийтийн халуун ус”-ны баилга Тендер шалгаруулалтын дугаар: 0713/2018/ОНТХО-01 /Дорнод аймгийн Чулуунхороот сумын ЗДТГ/ эрх бүхий тендерт оролцогчдоос / “ Нийтийн халуун ус”-ны барилга /-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендер зарласан өдрөөс эхлэн 30 хоногийн дотор материалыг хүлээн авна. Тендерийн санхүүгийн болон туршлагын дараах шаардлага хангасан байна. Үүнд: Аудитаар баталгаажуулсан 2017 оны санхүүгийн тайлан ирүүлэх. Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын зурган тайлан ирүүлэх […]

Тендер шалгаруулалтын нэр: “Хог хаягдал бууруулах” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих ачааны машин Тендер шалгаруулалтын дугаар: 0713/2018/ОНТ-2 /Дорнод аймгийн Чулуунхороот сумын ЗДТГ/ эрх бүхий тендерт оролцогчдоос / Сумын эрүүл мэндийн төвийг боловсон ариун цэврийн байгууламжтай болгох/-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендер зарласан өдрөөс эхлэн 30 хоногийн дотор материалыг хүлээн авна. Тендерийн санхүүгийн болон туршлагын дараах шаардлага хангасан байна. Үүнд: Аудитаар баталгаажуулсан 2017 оны санхүүгийн тайлан ирүүлэх. Сүүлийн 3 […]

Түүхэн хүмүүс

Зураг түүх өгүүлнэ

  • Дорнын цэнхэр хязгаарын Давалгаалсан цагаан зээрийн сүрэгтэй Цэн тогоруу чуулсан Цэнгэг уст Улзтай Цээж тэнэгэр зонтой Цэнгэлийн орон бидний нутаг..,
  • Тогоруу
  • Цагаан зээр
  • Тарвага
  • 0 Багана