Just another WordPress site

Суманд 2014 оны 03-р сарын 29-ны өдрөөс 04 -р сарын 04-ны өдөр хүртэл нохой устгалын ажил зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд нийт 96 золбин нохой устган, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис болох хлорын шохойгоор ариутгал хийн булж устгалаа.

2014 онд суманд хэрэгжүүлэх 2014 оны 04-р сарын 22-нд зохион байгууллаа. Нээлтэнд сумын Засаг дарга З.Гэрэлт-Од, ИТХ-ын дарга Ц.Ганболд, Орлогч дарга Х.Батбаяр, Хөдөлмөрийн Хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Сүмбэр нар оролцож, сум хөгжүүлэх сангийн төсөлд хамрагдсан ХХЭ, ААН-ийн төлөөлөл 15 иргэн 27 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож нийт 102 иргэн хамрагдсан байна. Нээлтийг ИТХ-н дарга Ц.Ганболд албан ёсоор эхлүүлж, Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Сүмбэр Чулуунхороот суманд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийн иргэдийн […]

Нутгийн иргэдийн орлого нэмэгдүүлэх, амьжиргааг дэмжих зорилгоор “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөнд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслөөс 20м х 6м-ийн харьцаатай хүлэмж, дуслын усалгааны систем хүлээлгэн өгч цаашдаа ногоо тариалах сонирхолтой иргэдэд сургалт зохион байгуулан ажиллахаар төлөвлөөд байна. Уг хүлэмж нь эрт ургацын үрслэг бойжуулах, хүнсний нарийн ногоо тариалах, төмс, хүнсний ногоо тариалах, мод бут ургуулахад тохиромжтой.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг  хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа, холбоог сайжруулах зорилгоор “7058-2233 дугаарын нээлттэй утас”-ыг ажиллуулж байна. /Ажлын өдрүүдэд 08-12, 13-17 цагуудад иргэдийн санал хүсэл, өргөдөл гомдолыг хүлээн авч 1 хоногийн дотор шийдвэрлүүлж үр дүнг танд эргэн мэдээлнэ/

Монгол Улсын Баяр наадмын тухай хууль, сумдаас ирүүлсэн саналыг үндэслэн Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбат захирамж гарган энэ жилийн сумдын баяр наадмын товыг тогтоолоо. Үүнд: – Тэгш ой бүхий Баян-Уул, Булган, Матад сумдын баяр наадмыг 2014 оны 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд, Хошуу байгуулагдсны ой, Их бурхантыг аравнайлсны ой, сум байгуулагдсны ой, Халхголын Ялалт музей байгуулагдсны ой зэрэг дөрвөн ой давхцсан Халхгол сумын баяр наадмыг 2014 оны 8 дугаар […]

“Хог хаягдалгүй эрүүл орчинд амьдаръя” уриан дор 2014 оны 04 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Нийтийн цэвэрлэгээ зохион байгуулж ажиллаа. Үүнд: Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, ЕБС-ын 6-11 дүгээр ангийн 135 сурагчид идэвхтэй оролцож нийтийн эдэлбэр газар болон айл өрх, албан байгууллага өөрсдийн эзэмшилд байгаа барилга байгууламж, хашаа саравчны орчмын 50 метрт үүссэн хог хаягдлыг цэвэрлүүллээ.

Албан байгууллага, аж ахуйн нэгж, Булгийн 4-ын айл өрхүүдийн нийтийн цэвэрлэгээг хийлгэлээ. Мөн ЗДТГ-ын гадна талбайд гоёлын мод суулгалаа.

Монгол улсын засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд суманд малчдын хоршоо байгуулах, түүнийг хөгжүүлэх зорилготой сумын малчин иргэдийг хамруулав. Малчдын хоршоог хэрхэн байгуулах талаар мэдлэг олгох, Малчдын хоршоог хөгжүүлэх, Хоршоонд нэгдэж хамтран ажиллахын ач тусыг таниулах, Төрөөс олгож буй дэмжлэг урамшуулалд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл олгох Хоршоо үүсгэн байгуулахад шаардлагатай бичиг баримтын жагсаалт гэсэн зорилттойгоор 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тус сургалтыг засаг […]

-Өргөдөл, гомдлоо яаж бичих вэ? -Өргөдөл, гомдол гаргачийн эрх -Өргөдөл гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацаа -Төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг Өргөдөл гомдол Монгол Улсын Үндсэн хууль болон 1995 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр батлагдан гарсан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар иргэн бүр төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй […]