ТЕНДЕРИЙН УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 Огноо:2015-11-20

Тендер шалгаруулалтын нэр: Сургуулийн гадна талбайн засвар

Тендер шалгаруулалтын дугаар: 0713/2015/006

 

Дорнод аймаг Чулуунхороот сумын Засаг даргын Тамгын газраас  эрх бүхий тендерт оролцогчдоос “Сургуулийн гадна талбайн засвар” –ын тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг доорхи хаягаар ирж авах, enkhzul_1023@yahoo.com хаягаар хүлээн авах боломжтой. Тендер нь түүнийг нээснээс хойш эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон дараахь шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  1. Сүүлийн 1 жилд хийсэн ажлын гүйцэтгэл ирүүлэх
  2. Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

Тендерийн материалыг 2015-11-27 ны өдрийн 9 цаг 30 минутаас өмнө доорхи хаягаар хүлээн авах бөгөөд нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийн 2015 оны 11 дүгээр сарын 27 ны өдрийн 10 цаг 00 минутанд нээнэ.

Дорнод аймаг Чулуунхороот сумын Засаг даргын Тамгын газар

Өрөөний дугаар №17         Утас 88594725

Газрын дуудлага худалдаа болно

Чулуунхороот сумын Галуут багийн нутаг дэвсгэрт 2000 га газарт “Газар тариалангийн” зориулалтаар газрын эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагт Чулуунхороот сумын Засаг Даргын Тамгын газрын хурлын танхимд нээлттэй явагдана.

Дуудлага худалдааны анхны үнэ 92241600 төгрөг

Дуудлага худалдаанд оролцогчдийг 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 10 цагаас 2015 оны 11 дүгээр сарын 23-ны 13:30 цаг хүртэл ЗДТГ-ын 15 тоот өрөөнд бүртгэнэ.

Дуудлага худалдаанд оролцогчид дараах материал бүрдүүлнэ. Үүнд:

1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Маягтаар/

2. Дуудлага худалдааны дэнчингийн үнэ /Үнийн дүнгийн 10 хувь/

3. Оролцогчийн төлбөр /Иргэн-5000 төгрөг, Аж ахуйн нэгж-10000 төгрөг/

4. Аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлөх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр

5. Оролцогчийн иргэний үнэмлэхийн хуулбар

6. Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

7. Харилцагч банзнаас хөрөнгийн баталгаа гаргуулах, тодорхойлолт авах

Холбогдох мэдээллийг сумын Газрын даамлаас авна уу.

Харилцах утас: 99049577. 95022259

“Бид Дорнодын хүүхдүүд” найрал дууны наадамд “Улыбка” чуулга амжилттай оролцолоо.

Дорнод аймагт зохион байгуулагдсан “Бид Дорнодын хүүхдүүд” Монгол, Орос, Англи, Хятад найрал дууны наадамд Д.Нямсүрэнгийн нэрэмжит ЕБС-ын “Улыбка” чуулга амжилттай оролцож Монгол дууны төрөлд 1 байр, Орос дууны төрөлд 2 байр  тус тус эзэлсэн амжилтуудыг гаргалаа.

“Төлчин эмэгтэйчүүд”-ийн чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Малчин, “Төлчин эмэгтэйчүүд”-ийн чуулга уулзалт 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа. Уг чуулга уулзалтанд 60 орчим төлчин эмэгтэйчүүд, хоршооны гишүүд өргөнөөр оролцож малчдад чиглэсэн төр засгийн бодлого, шийдвэр, малчдын өнөөгийн байдал, цаашдын зорилтыг тодорхойлон санал хүсэлтээ илэрхийлсэн болно. Чуулга уулзалтын хүрээнд Сумын шилдэг төлчин эмэгтэй, багийн тэргүүний төлчин эмэгтэйг шалгаруулж урамшуулж мөн хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулж 5 багийн 25 тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаараа өрсөлдлөө.

IMG_3608 IMG_3609 IMG_3615 IMG_3617 IMG_3620 IMG_3621 IMG_3623 IMG_3628 IMG_3646 IMG_3656 IMG_3850 IMG_397920150325_124642 IMG_4028 IMG_4051 IMG_4055

Газрын эрхийн дуудлага худалдааны зар

Сумын Засаг даргын 2015 оны 02 сарын 24-ны өдрийн А/18 дугаар захирамжийг үндэслэн дор дурьдсан байршлуудад газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмших, ашиглах эрхийн Дуудлага худалдаа 2015 оны 04 дүгээр сарын 02-ны 10 цаг 30 минутаас ЗДТГ-ын хурлын танхимд нээлттэй явагдах бөгөөд оролцогчдын хүсэлтийг 2015 оны 03 дугаар сарын30-ний өдрийн 08:00 цагаас 04-р сарын 02-ны 10:00 цагийн хооронд ЗДТГ-ын №15 өрөөнд битүүмжилсэн бүртгэлийн хайрцагаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана Газрын эрхийн Дуудлага худалдааны журмыг энд http://www.legalinfo.mn/annex/details/850?lawid=4956 дарж үзнэүү.

Лавлах утас: 95022259, 88474277

 

 

Газрын байршил

Зориулалт

Талбай  / м2 /

Дуудлага худалдааны анхны үнэ

Булгийн4-т Дэлгэрцэцгийн баруун талд

Худалдаа, үйлчилгээ

400 м2

25 600

Булгийн4-т Цагдаагийн байрны баруун талд

Худалдаа, үйлчилгээ

500 м2

32 000

Булгийн2-т С.Тунгалагийн хойд талд

Худалдаа, үйлчилгээ

700 м2

44 800

 

Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалыг бүрдүүлнэ.Үүнд:

1.Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /маягтаар/

2.Дуудлага худалдааны дэнчингийн үнэ /үнийнд үнгийн 10 хувийг ЗДТГ-ын 071355402 тоот дансанд тушаасан баримт/

3. Оролцогчийн төлбөр /иргэн-5000, аж ахуйн нэгж, байгууллага-10000 төгрөгийг ЗДТГ-ын 071355402 тоот дансанд тушаасан баримт /

4. Баримт бичгийн зардал / 3000 төгрөгийг ЗДТГ-ын 071355402 тоот дансанд тушаасан баримт /

4. Ажахуйн нэгж, байгууллагыг төлөөлөх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр

5. Оролцогчийн иргэний үнэмлэхний хуулбар

6. Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

7. Харилцагч банкнаас хөрөнгийн баталгаа гаргуулах тодорхойлолт авах

Холбогдох мэдээллийг сумын Газрын даамалаас авна уу.Харилцах утас: 95022259, 88474277

8.Дуудлага худалдаа зарлагдаж байгаа газруудын байршилийн зураг

400u00EC2 500 700

Эрээнцавын хурд-2015 амжилттай зохион байгуулагдлаа.

17-р жарны модон хонин жилийн хаврын эхэн сарын шинийн 8 ны билэгт сайн өдөр жил болгон уламжлагдан зохион байгуулагдаж байгаа “Эрээнцавын хурд – 2015” хурдан морины уралдаан болж амжилттай зохин байгууллагдаж өнгөрлөө. Уралдаан маань 4 дэх жилдээ зохион байгуулагдаж, хол ойроос “Аймгийн” “сумын” алдарт уяачид олноор хүрэлцэн ирж хурдан хүлгүүдийнхээ шандас хурдыг сорьсон нь уралдааны маань цар хүрээ, нэр хүндийг өсгөсөн сайхан наадам боллоо. Энэхүү наадмын “Соёолон нас”-ны Бай шагналыг Улаанбаатар хотын иргэн В.Эрдэнэбаяр, “Азрага”- ны бай шагналыг Тус сумын Цагаанчулуут багийн САУ Ж.Уламбаяр, Галуу багийн САУ Д.Энхбаяр, Дэлгэр багийн иргэн Т.Нямхүү нар “Их нас”- ны шагналыг Дэлгэр багийн САУ П.Гантөмөр, Сумын их эмч Ц.Болортуяа, “Ачитын хүлэг” гал нар ивээн тэтгэж Сумын ЗДТГ- тай хамтран зохион байгууллаа.

16515_534576026682858_4171329409695325558_n 1484499_534576020016192_8443937426293331400_n 10392380_534576006682860_7503943423995832402_n 10959494_534575870016207_9018590717672305845_n 11018184_534575943349533_2903144239505134577_n

 

17 -р жарны тийн ялгуусан хэмээх модон морин жилийн алдартнуудаа сар шинийн босгон дээр битүүний өдөр шалгаруулж шагналыг нь гардуулж өглөө.

17 -р жарны тийн ялгуусан хэмээх модон морин жилийн алдартнуудаа сар шинийн босгон дээр битүүний өдөр шалгаруулж шагналыг нь гардуулж өглөө. Аймгийн сайн малчин Д.Давааням, Аймгийн тэргүүний ажилтан Ц.Ганболд, Аймгийн Засаг даргын жуухаар О.Цэцэгсүрэн, Б.Батчимэг, Ж,Отгонбаяр, С.Түвшинжаргал, Д.Энхтөмөр, Б.Ганбат, Сумын тэргүүний ажилтан Б.Болормаа, Сумын сайн малчин Г.Ганзориг, Ч.Гансүх, Ц.Болдбаяр,Сумын тэргүүний тариаланчаар Б.Баяраа, Сумын Алдарт уяачаар Ч.Баатарсүх, Ц.Цэнджав, Ж.Айлтгүй, Малд нүдтэй хүүхдээр А.Бат-Эрдэнэ нар шалгарлаа.

10981516_531179477022513_3632070505325678130_n 11021213_531179233689204_5926360717599216828_n 11017125_531179350355859_3283595739644013532_n 10991380_531179137022547_1478931660052230793_n 10989149_531179167022544_5473896066796447015_n 1962590_531179277022533_413524880910887568_n 10409260_531179163689211_1991100172521388009_n 10603762_531179407022520_6588852906864332291_n 10931180_531179347022526_4980780433600228075_n

Газрын харилцааны үйлчилгээ

Бүрдүүлэх материалын жагсаалт

Газар зохион байгуулалтын аливаа үйл ажиллагаа нь ИТХ-аар хэлэлцэн баталсан тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх шаардлагатайг анхааран ажиллах нь зүйтэй. Газар олгосон тухай Засаг даргын захирамжид дараахи зүйлүүдийг тусгана. Үүнд:

  • Хуулийн зүйл, заалт бүхий үндэслэл
  • Иргэн, хуулийн этгээдийн оноосон нэр, Регистрийн дугаар
  • Эзэмших, ашиглахын аль болох
  • Нэгж талбарын дугаар
  •  Газрын хэмжээ, байршил, кадастрын зургийг хавсралтаар батлах
  • Газар эзэмших, ашиглах зориулалт
  • Газар эзэмших, ашиглах хугацаа
  • Хавсралт хуудасны тоог дурьдах шаардлагатайг анхааран ажиллана уу.

Нэг. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг үндэслэн газар олгосон бо

а/ 29.1 /иргэнд хувийн, гэр орон сууц барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газар нь 700 м2-аас илүүгүй байна /,

  •  Газар эзэмшүүлсэн тухай захирамж
  • Олгож байгаа газрын Кадастрын зураг /тухайн жилийн ГЗБТ нийцсэн байх/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Хамтран эзэмшигчтэй бол хамтран эзэмшигчийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Иргэний гаргасан өргөдөл /батлагдсан маягтаар/
  • Газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлт
  • Багийн Засаг даргын тодорхойлолт
  • Эзэмших газрын ЗЗНД-ийн харьялал, байршилыг харуулсан тойм зураг
  • Гэрчилгээний үнэ тушаасан баримт
  • Тухайн газар дээр барилга, обьект байгаа бол Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан

б/ 29.2 /гэр бүлийн хамтын хэрэгцээнд тариалангийн зориулалтаар иргэнд 0.1 га –аас илүүгүй газрыг үнэ төлбөргүй эзэмшүүлж болно/

  • Иргэний гаргасан өргөдөл /батлагдсан маягтаар/
  • Олгож байгаа газрын Кадастрын зураг /тухайн жилийн ГЗБТ нийцсэн байх/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Хамтран эзэмшигчтэй бол хамтран эзэмшигчийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлт
  • Багийн Засаг даргын тодорхойлолт
  • Засаг даргын газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай захирамж
  • Эзэмших хүсэлт гаргаж буй газрын тойм зураг /Тухайн жилийн ГЗБТ тусгагдсан газарт байх/
  • Гэрчилгээний үнэ тушаасан баримт

в/ 29.3 /тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд үр тарианы зориулалтаар 100 га, төмс хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл газрыг давуу эрхээр эзэмшүүлж болно. Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт /Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам/

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Хамтран эзэмшигчтэй бол хамтран эзэмшигчийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Багийн Засаг даргад гаргасан иргэний хүсэлт
  • Багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцсэн хурлын тэмдэглэл
  • Багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол /санал/
  • Сумын Засаг даргын газар олгосон шийдвэр
  • Багийн Засаг даргын тодорхойлолт
  • Иргэнд эзэмшүүлж буй газрын кадастрын зураг
  • Гэрчилгээний үнэ тушаасан баримт
  • Тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөө /зураг, тогтоол/

Хоёр. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 / энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.

а/ Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт /Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам/

  • ИТХ-аар баталсан тухайн жилийн ГЗБТөлөвлөгөө
  • Төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаа зарласан тухай захирамж
  • Дуудлага худалдаа явуулах тухай 30-аас доошгүй хоног явуулсан зарын баримт
  • Дуудлага худалдааг зохион байгуулах комисс томилсон захирамж
  • Дуудлага худалдаанд оролцох тухай иргэдийн хүсэлт /батлагдсан маягтаар/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Дуудлага худалдааны явцын тэмдэглэл
  • Дуудлага худалдааны ялагчтай байгуулсан гэрээ
  • Гэрчилгээ болон дуудсан үнийг 14 хоногийн дотор төлсөн төлбөрийн баримт
  • Газар эзэмшүүлэх тухай Засаг даргын захирамж
  • Эзэмшүүлж буй газрын кадастрын зураг
  • Газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлт

б/ Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралт /Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам/

  • ИТХ-аар баталсан тухайн жилийн ГЗБТөлөвлөгөө
  • Төлөвлөгөөний дагуу төсөл сонгон шалгаруулалт явуулах тухай захирамж
  • Төсөл сонгон шалгаруулалт явуулах тухай 45-аас доошгүй хоног явуулсан зарын баримт
  •  Төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комисс томилсон захирамж
  • Төсөл сонгон шалгаруулалтанд оролцохоор иргэдээс ирүүлсэн материал
  • Иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний хуулбар
  • Төсөл шалгаруулсан тухай тэмдэглэл
  • Ялагчтай байгуулсан гэрээ
  • Гэрчилгээний үнэ төлсөн төлбөрийн баримт
  • Газар эзэмшүүлэх тухай Засаг даргын захирамж
  • Эзэмшүүлж буй газрын кадастрын зураг
  • Газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлт
  • Газрын суурь үнэ төлсөн баримт

Гурав. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг 38.4 дэх заалтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж байгаа тохиололд

  • Талуудын гаргасан өргөдөл
  • Талуудын иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний эх хувь
  • Хамтран эзэмшигтэй бол хамтран эзэмшигчийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувь/
  • Газар эзэмших гэрээ /эх хувь/
  • Кадастрын зураг /эх хувь/
  • Газрын төлбөр төлсөн баримт
  • Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /нотариатаар батлуулсан байх/
  • Хэсэгчлэн шилжүүлж байгаа бол кадастрын зургын хуулбар дээр зай хэмжээг тавьсан тойм зураг
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэсэн тухай захирамж

Дөрөв. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д заасныг үндэслэн Өвөлжөө хаваржааны газар эзэмшүүлсэн тохиолдолд

  • ИТХ-аар хэлэлцэн баталсан ГЗБТөлөвлөгөө /бэлчээрийн менежментийн/-нд тусгагдсан байх
  • Иргэний гаргасан өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Багийн Засаг даргын дэмжсэн тухай тодорхойлолт
  • Багийн иргэдийн хурлаас дэмжсэн тухай хурлын тэмдэглэл, тогтоол
  • Газар эзэмшүүлсэн тухай Засаг даргын захирамж /байршилыг кординатжуулсан байх/
  • Гэрчилгээний үнэ тушаасан баримт

Тав. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг нөхөн олгох тохиолдолд:

  • Үрэгдүүлсэнийг нотлох баримт /Цагдаагийн тодорхойлолт, Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр зар явуулсан тухай баримт /
  • Иргэн, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл
  • Иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний хуулбар
  • Газрын төлбөр төлсөн тухай баримт
  • Гэрчилгээний үнэ төлсөн тухай баримт

Зургаа. Маягтууд

  1 2 3 4 img044 img045

img047